Монголын рок попын домог "Харанга" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
“Харанга”-ын үнэнч фэнүүдэд дуулгах бас нэг шинэ мэдээтэй. “Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж "Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ. Үүн дээр тэдний цоо шинэ цомог нэмэгдэн, худалдаанд гарахад бэлэн болсон байна.
Шинэ цомогт багтсан шинэ дууныхаа нэгийг “Харанга” хамтлаг саяхан болсон “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолтод зориулан дуулсан.
Яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2012 онд бичиж байсан “Шүлэгч” шүлэг “Харанга”-ын энэхүү шинэ бүтээлийн нэг хэсэг болсныг онцлоход таатай байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат эл шүлгэнд аялгуу зориулжээ.
Шүлэгч
Одод надад инээгээд байх шиг харагддаг
Модод зөвхөн дуулаад байх шиг сонсогддог
Надад мэдрэгдсэнийг мэдэрсэн хүн үгүй ч
Нартад би ганцаардсан удаа үгүй
Өвс бүрийн үнэрийг ялгаж чаддагтаа л
Өвдөлт бүрийнхээ шархыг анагааж эдгэсэн
Үг бүрийн гэрлэн биеийг хардагтаа л
Өдөн бийрийн нулимсыг амилааж сурсан
Загас надад залбираад л байх шиг санагддаг
Зам бүхэн саранд хүргэх шиг бодогддог
Уйлж байхыг минь харсан хүн үгүй ч
Унахын цагт минь хайрлахгүй хүн үгүй
Яруу найрагч Л.Өлзийтөгс
Сэтгэгдэл ( 10 )
Bulgan gj bdg biz dee. Tengert odson andaa jiij blohgvi yum shigee
domog domog gvitseh fuucnin hamtlag mongold vgvi
ашгүйдээ заавал үзнээ
Lhgvaa ahiig naadmaar talbai der heden duu duulahad mnii hooloi soochihsin bj blee. Bi eniiig uzmeer baivch huuhed blohooor huchrehgu ymdaaa
Гайхалтай
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Төрсөн өдөр таарч очиж үзнээ
Пянз гаргаачээ. Тоглолтыг тэсэн ядан хүлээе
Домгууд минь мундаг шүү