“Харанга” хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртсэн билээ.
Тэрбээр шагнал авсныхаа дараа “Урлагт зүтгэсэн хөдөлмөрийг маань үнэлж байгаа төр засаг, ард түмэндээ маш их баярлаж байна. Тэнгэрт байгаа ээж, аав маань харж байгаа. Надад хамгийн анх гитар зааж өгсөнд баярлалаа. Хайрт хань, үр хүүхдэдээ баярлалаа. Хамгийн гол нь хамт олондоо баярлалаа. Гитар хөгжимтэй нөхөрлөснөөс хойш 50-иад жил болж байна. Анх намайг тайзан дээр гарахад тусалж, дэмжиж байсан 10 дугаар сургуулийн багш Чүлтэмдорж, Пионерын ордны Пүрэвжав багш нар маань тэнгэрээс харж байгаа байх. Багш нартаа баярлалаа. Гитар хөгжмийг сайн сурахад бидний өмнөх үеийн гитарчид тусалсан. Баатарсүх, Лхагваа, Насанбат ах нартаа баярлалаа. Миний үеийн болон хойших бүх гитарчиддаа баярлалаа, баяр хүргэе” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 0 )