"Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ.
Тэрбээр шагнал авсныхаа дараа “30 жил боловч 300 жил мэт уран бүтээлээ хийсэн “Харанга” хамтлагийнхаа хамт олонд баярлалаа. Өдий олон жил цуг зүтгэсэн уран бүтээлийн андуудаа баярлаж байна. Биднийг сонсдог Монголынхоо ард түмэнд баярлалаа. Миний ээж 87 настай, ээждээ баярлалаа. Бид дахиад цаашаагаа 40 жилийнхээ ойг тэмдэглэх болно. Өнөөдөр олгосон шагнал бол хойшид дахиад олон сайхан уран бүтээл хийгээрэй гэж нэхэмжилж байгаа шагнал. Тиймээс та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 0 )