Т.Лхагвасүмбэрэл агсны амь насаа алдсан хэргийг ДАХИН ШАЛГАХЫГ шаардлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардан “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд хамтран мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ


"ИРВЭС ХАМГААЛАХ САН"-ГИЙН БИОЛОГИЧ
ТӨМӨРСҮХИЙН ЛХАГВАСҮМБЭРЭЛ АГСАН

 

1988 оны дөрөвдүгээр сарын 06-нд Архангай аймгийн Их тамир суманд төрсөн. Айлын ууган хүү.

1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны бага сургуульд элсэн орж, улмаар 2006 онд МУИС-ийн Биологийн ангид элсэж, 2010 онд Амьтан судлаач мэргэжлээр төгссөн.

2010 оноос “Ирвэс хамгаалах сан”-д ажиллаж, Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууны цоохор ирвэсний урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг үр бүтээлтэй гүйцэтгэж байсан.

Ажиллаж байх хугацаандаа МУИС-ийн магистрантурт элсэн суралцаж, цоохор ирвэсний үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа давхар ажиглагчийн аргаар амжилттай судалсан. Судалгааны үр дүнгээ Олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, түүгээрээ магистрын зэрэг хамгаалахаар бэлтгэж байсан.

Нутгийн иргэдэд байгаль орчны боловсрол олгох чиглэлд онцгой анхаарч, малчид-ирвэсний хоорондын зөрчлийг бууруулахын тулд махчин амьтнаас малаа хамгаалах хашааг нэвтрүүлэх ажлыг Олон улсын санхүүжилтээр эхлүүлэн ажиллаж байсан.

Т.Лхагвасүмбэрэл агсан МУИС-ийн магистрантурт суралцах богино хугацаандаа судалгааны ажлын үр дүнгээрээ Олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд гурван өгүүлэл хэвлүүлж, эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлээрээ үлгэр дууриал болохуйц түвшинд ажиллаж байжээ. Тэрээр мөн 2004 онд Хөвсгөл аймагт болсон Биологийн олимпиадад нэгдүгээр байр, 2009 онд зохиогдсон зэрлэг амьтдын гэрэл зургийн уралдаанд 3 дугаар байр, 2013 онд байгууллагын аварга болж, 2014 онд өөрийн дэвшүүлсэн төслөөрөө Олон улсын байгууллагаас судалгааны тэтгэлэг хүртэж байсан юм. 

Т.Лхагвасүмбэрэл агсан “Ирвэс хамгаалах сан”-гийн Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруун дахь Хээрийн судалгааны төвд биологичоор ажиллаж, Тост, тосон бумын нуруунд ашиглалтын болон хайгуулын лиценз ихээр олгосныг эсэргүүцэн тэмцэж байх үедээ буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 6-нд цаг бусаар амиа алдсан юм. 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.193.221) 2019 оны 08 сарын 09

Huuli gej bnuu...taminee..hvn achaal amar taiban daraagiin nvgelee hiih geel yabj bdag...

0  |  0
oyun(202.21.100.210) 2019 оны 08 сарын 09

энэ хүүг хэн алсан тэр хүн хариуцлагаа хүлээх ёстой энэ бол шоу биш шоу гэж бичиж байгаа хүн хэргээс айхдаа хэрэгийг замахруулах дахин шалгуулахгүй гэсэндээ ингэж бичиж байна энэ хүүгийн үйлс ариун шудрага хүү байсан учир шуналын туламанд саад хийсэн учир залуу насаа алдсан энэ хүүг алсан захиалга өгсөн хүмүүст ийм явдал дохиолдох болтугай

0  |  0
зочин(77.111.247.141) 2019 оны 08 сарын 09

зөв

0  |  0
Зочин(103.229.122.67) 2019 оны 08 сарын 08

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ. ШАЛГАХ ЮМ БАЙГАА ЮМ БОЛ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Нямбуу(182.160.2.68) 2019 оны 08 сарын 08

Жинхэнэ байгаль судлагч, хамгаалагч байж дээ хөөрхий. Тэр амиа хорлох хүн биш л харгадаж байсан даа..Гүйцэтгэгчийн илрүүлэх хүсэл манай хуулийнханд байгаа бол илрүүлэх боломжтой хэрэг .

0  |  0
хро(64.119.17.12) 2019 оны 08 сарын 08

хүний үхлээр шоу хийх чинь хамгийн муухай нүгэл.

0  |  0
зочин (122.201.24.4) 2019 оны 08 сарын 08

Мөнхбаясгалан жаал сурвалжлага хийгээд явсан таг чиг болсон. Одоо бас дахиад шоу юу

0  |  0
555(66.181.178.250) 2019 оны 08 сарын 08

Маш зөв шүү. Хэрэг дарагдуулдаг явдал газар авсан өнөө цаг.

0  |  0
Иргэн(88.208.205.130) 2019 оны 08 сарын 08

Хүний амь гэдэг тоглоом биш бас ч хүн гүтгэнэ гэдэг тоглоом биш шүү!!!

0  |  0
Ноён уулынхан нэгдэе(43.228.129.86) 2019 оны 08 сарын 08

ард түмэн нэгдэж ноён уулаа аварсан сайхан жишээ бна одоо нэгдэж тосон бумбыг аварий Ноён уулынхныг энэ тэмцэлд нэгдэж хүч нэмж туршлага хуваалцахыг уриалж бна

0  |  0
Дэмжиж байна ааа(43.228.129.86) 2019 оны 08 сарын 08

Хариуцлагагүй уул уурхайг яг одоо л энэ Тосон бумба дээр зогсоож авахгүй бол Монгол улс дахиж юуг ч зогсоож чадахгүй, улс орноо тэр чигээр нь ухуулааад дуусна шүү

0  |  0
zochin(167.71.50.148) 2019 оны 08 сарын 08

mandahbayr ch huldaa medeelel hvnd hvrgehdee sn hvnshvv ard irged bvgd mdj bga shvv mandahbayr chi baiguulagdaad hdn jil bolj bga uurhaig shantaaj hiihgv bgn chi bas mongo shantaajilj awsan l bhlda

1  |  0
иргэн(202.9.43.25) 2019 оны 08 сарын 08

Батсүмбэрэл агсаны амийг Чойжилсүрэнгээс нэхэх ёстой,зориудаар аваачиж далайд живүүлж алсан хүмүүс өөрсдөө маш түргэн тонилох болтугай.цагдаа энэ асуудалд оролцсон шүү,тэгээгүй бол манай цагдаа энэ хэргийг хоногийн дотор илрүүлж чадна.

1  |  0
h(64.119.25.134) 2019 оны 08 сарын 08

hairan saihan zaluu.ih yum hiijdee..hulgaichidl alsan bhdaa

0  |  0
mgl(1.25.79.215) 2019 оны 08 сарын 09

zuw shuu

0  |  1
Top