“Ойрад түмэн" язгуур соёл урлагийн наадам боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 11

Монгол туургатны олон зуун жилийн туршид хадгалж хамгаалж ирсэн хөөмий бий биелгээ, товшуур, тууль хайлах зэрэг язгуур урлаг болон соёлын бүх төрлүүдийг өвлөгч, уламжлагч нарыг нэгэн дээвэр доор хураан цуглуулж, язгуур утгаар нь сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой соёлын солилцооны болон Монголоо сурталчлах зорилго бүхий “Ойрад Түмэн” 2019 олон улсын язгуур соёл урлагийн их наадам  боллоо. Тус наадам Увс аймгийн Түргэн суманд байрлах "Онцын Тасархай" ХХК-ийн "Оршин Тогтнохуй" жуулчны баазад 14 дэх удаагаа зохион байгуулагдлаа.

Тус наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгал орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ОХУ-ын Төрийн Думын гишүүн Батор Канурович Адучиев, ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков Мерген Владимирович тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.

Язгуур соёлын өв тээгчид, уламжлагчид, суралцагч, сонирхогчид язгуур өв соёлоо дээдлэгчдийг хамруулан олон үндэстний хүрээнд зохион байгуулагддаг уг наадмын хүрээнд уртын дуу, бий биелгээ, хөөмий, цуур, ерөөл магтаал, тууль, морин хуур язгуур урлагийн шилдгүүд, Морьтой хос, Язгуур үндэсний хувцас , Шилдэг гар урлал шалгаруулах зэрэг  арга хэмжээнүүд тусгай хөтөлбөрөөр зохион байгуулагдла

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.213) 2019 оны 08 сарын 12

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top