Фидель Кастро 93 жил: Тэр тамирчин хүн байсан

2019 оны 08 сарын 14

Эрх чөлөөний арал Кубын хувьсгалын удирдагч  Фидель Кастро өнөөдөр 93 нас хүрэх байлаа. Тэрээр 2016 оны 11 дүгээр сард 90 насандаа насан нөгчсөн билээ.

Фидель агуу удирдагч төдийгүй шаггүй тамирчин байсан хүн. Дайснууд нь түүний амь насанд халдах гэж хэдэн мянган удаа оролдсон ч агуу Кастро тухай бүр амжилттай мултран гарч байлаа. Түүнд тамирчин хүний авхаалж самбаа нь тус болсон нь гарцаагүй.

Фидель дунд сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн од байсан. 1944 он.

1962 оны наймдугаар сар. Кастро гимнастикийн тэмцээн үзэж байна.

Танхайдуу харагдаж байгаа ч гольф тоглодог л байсан.

Хаванад болсон бейсболын тэмцээний нээлтийн ёслол дээр.

Нас ахисан хойноо ч тэр сагсан бөмбөгт дуртай хэвээр байсан.

1994 он. Фидель Кастро Марадона нар.

Кубын бейсболын шигшээ баг АНУ-ын “Балтимор Ориолс” багийн нөхөрсөг тоглолтын үеэр.

Фидель Кастро Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес хоёр бейсбол тоглож байна.

Кастро олимпын 3 удаагийн аварга боксчин Феликс Савонд (1992, 1996, 2000) шагнал гардуулж байна.

2001 он. Диего Марадона хар тамхины хэргийн дараа сэтгүүлчдээс зугтан, Кубад очиж нуугдсан.

Марадона түүнд зориулан, шивээс хийлгэсэн.

Фидель шатар ч сайн тоглодог байв.

Фидель Кастро АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер нар бейсболын тэмцээний нээлт дээр Кубын төрийн дууллыг сонсож байгаа нь.

2013 он. Фидель Диего нарын сүүлчийн уулзалт.

Гэртээ байнга бэлтгэл хийдэг байсан.

Төв Америкийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний нээлт дээр

Ширээний теннистээ муугүй.

Цана ч бас.

Алдарт боксчдын хамт.

Бейсбол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top