Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг “Үндэсний Цом 2019” хөл бөмбөгийн тэмцээн энэ жил Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо зохион байгуулагдлаа. 2018 оны "Үндэсний цом" тэмцээний аварга Увс аймгийн шигшээ баг дээд шатны хүрэл медалийн төлөө Дорнод аймгийн багтай учраа тааран тоглож 1:0-ээр хожиж сүүлийн таван жил тасралтгүй медальт байранд шалгарлаа.
Хүрэл медалийн үнэтэй гоолыг 85 дахь минутад ес дугаартай хагас хамгаалагч Т.Төртогтох орууллаа. Хоёр баг "Үндэсний цом 2019" тэмцээний дээд шатны "А" хэсэгт багтсан бөгөөд Увс аймгийн баг Дорнодыг 2:0-ээр хожоод байсан юм. Хүчтэй өрсөлдөгч Дорнодыг нэг тэмцээнд хоёр дахиа буулган авсан Увс аймгийн залуус хүрэл медалийг эзэн боллоо.
Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат болон "Мөнхжим Өргөө" ХХК, "Амарсанаа ХХК", "Гурван тэрмис ХХК", "Ундарга Увс ХХК", "Ундрах бүтээмж ХХК", "Ус Эрдэнэ" ХХК, Увс аймгийн “АЗЗА” компани, "ББЭХС ТӨХК", "Цалгар" бөөний төв зэрэг төрийн болон хувийн хэвшлийн компаниуд аймгийнхаа хөл бөмбөгийн шигшээ багийг дэмжин ажилласан байна.
Сэтгэгдэл ( 0 )