“Эх оронч” хятад одод Барууны брэндээс татгалзаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш Хятадын Засгийн газар гадаадын компаниудыг газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нь хүндлэн үзэж байгаа эсэхийг сайтар шалгадаг болоод байгаа. Тайвань, Хонконг, Макао зэрэг тусгай бүсүүдийг Хятадаас тусгаар гэж үзсэн ямар ч том брэнд, компанийг тэд Хятадаас шахан гаргаж байна.

Энэ сарын 11-нд Италийн алдарт Versace дэлхийн улс орнуудын нийслэлийг бичсэн загвартай богино цамц худалдаанд гаргасан юм. Цамцан дээр Макао, Хонконгийг тусгаар улс гэж бичсэн нь урд хөршийн хилэнг хүргэсэн. Өнгөрсөн зургаадугаар сард тус брэндийн Хятад дахь элч болсон жүжигчин Ян Ми тэр дор нь Versace-тэй байгуулсан гэрээгээ цуцаллаа.

Америкийн Coach, Францын Givenchy гэсэн хоёр том компани ч Хонконгийг аль улсын эзэмшил болохыг бичээгүй, Тайбэй хотыг Тайвань арлын нийслэл гэсэн бичигтэй цамц гаргаад хоригт оржээ. Хятадын супер модель Лю Вэнь Coach брэндийн хувцсыг дахин өмсөхгүй, гэрээгээ цуцалснаа зарлаад ард түмнээсээ хүлцэл өчсөн байна. Givenchy-гийн нүүр царай байсан дуучин Жексон И “Би нэгдмэл Хятад орны бодлогыг дэмждэг. Улс эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэнэ” гээд мөн л гэрээнээсээ татгалзжээ.

Австрийн Swarovski, Японы Asics брэндүүдээс татгалзсанаа тэдний Хятад дахь элч нь байсан Цзян Шу Ин, Хань Дун Цзюнь, Сун Вэй Лун нар зарласан бол Линь Юнь Америкийн Calvin Klein брэндтэй холбоогоо тасаллаа.

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” ч Нэгдмэл Хятад бодлогыг дэмждэггүй тул  EXO хамтлагийн хятад дуучин Лэй холбоогоо тасалсан байна.

Одоогийн байдлаар дээр дурдсан Samsung-аас бусад бүх брэнд тэрбум хол давсан хүнтэй асар том зах зээлээ алдахгүйн тулд Хятадын талаас албан ёсоор хүлцэл өчөөд байгаа юм.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
llll(117.111.4.3) 2019 оны 08 сарын 28

bugdeere hyatadaas tatgalzah heregteishd ..neg hoyorhon jil l bolno biz hand ni haga daragdana terbum hol davsqn huniig tejeene gedeg hetsuu shu omhii hujaa huuhnuud uned ordog tsag bolje haha

0  |  0
Zochin(103.26.192.42) 2019 оны 08 сарын 27

ter brenduud n ter bum hol davsan hereglegchee aldah geed hultsel uchuud bgaa ymuu esvel hyatad hultsel uchuud bgaa ymuu.Samsung so bizdee bas

0  |  0
Zochin(103.26.192.42) 2019 оны 08 сарын 27

ter brenduud n ter bum hol davsan hereglegchee aldah geed hultsel uchuud bgaa ymuu esvel hyatad hultsel uchuud bgaa ymuu.Samsung so bizdee bas

0  |  1
Зочин (202.9.43.25) 2019 оны 08 сарын 27

Хятад том зах зээл гээд 30 жил хятадын өмнө сөгдсөний төлөө монгол одоо ямар болсныг харах хэрэгтэй

1  |  0
Мөнгө бүхнээс хүчтэй(66.181.161.82) 2019 оны 08 сарын 28

Ямар ч том брэнд бай мөнгөний өмнө сөгдөж буй арчаагүй дорой сэтгэхүй илэрч бн л даа...Самсунг сөгдөхгүй бж чадвал солонгосын ард түмэнд баяр хүргэе

6  |  0
Zochin(61.156.112.42) 2019 оны 08 сарын 15

Oorsdiinhoo baij bgaag haraarai delhiid huleen zovshoorogdood delhiin gutentei yu yarihuudee

0  |  0
zochin(185.39.141.217) 2019 оны 08 сарын 28

delhiin od gej bii .. hytadiin baas l baigaa

2  |  5
kkkkkkkķ(185.39.141.217) 2019 оны 08 сарын 26

huldaasan shaahai huvantsar utas nelonon alavchakaa uglaad tursagaa shalba maajaad zagtnuulaad yav bai . ashgvi olsnoo ch idej umsuj chadajgvi heden luuhaan daldrah ni

0  |  5
Top