Перу улсын нийслэл Лима хотод Панамерикийн наадам болж өнгөрлөө. Дөрвөн жилд нэг удаа явагддаг тус наадмын чөлөөт бөхийн тэмцээн олимпын зургаан жинд явагдсан ч ердөө тавьхан тамирчин оролцсон байна. Тэмцээний бүх алтан медалийг АНУ, Кубын тамирчид хуваан хүртэж, Америк тивд тэднийг давах хүчтэн байхгүйг нотлон харууллаа. Зургаан жингийн дөрөвт нь америк бөх түрүүлсэн. 2012 оны олимпын аварга Жордан Барроуз (74 кг) тус тэмцээнд гурав дахь удаагаа, 2016 оны олимпын аварга Кайл Снайдер (97 кг) хоёр дахь удааг түрүүлсэн бол Дейтон Фикс (57 кг), Ник Гваздовский (125 кг) нар Америк тивд анх удаагаа тэргүүллээ.
Кубын багаас ДАШТ-ий медальт Алехандро Вальдес (65 кг), Юриески Торребланка (86 кг) нар жиндээ түрүүлсэн байна.
57 кг
1. Дейтон Фикс (АНУ)
2. Хуан Белтр (Доминикан)
3. Рейнери Ортега (Куба)
3. Дарт Капелан (Канад)
65 кг
1. Алехандро Вальдес (Куба)
2. Альбаро Камачо (Доминикан)
3. Маурисио Санчес (Эквадор)
3. Жейден Эйерман (АНУ)
74 кг
1. Жордан Барроуз (АНУ)
2. Франклин Гомес (Пуэрто-Рико)
3. Жеандри Гарсон (Куба)
3. Жевон Балфур (Канад)
86 кг
1. Юриески Торребланка (Куба)
2. Педро Фуэнтес (Венесуэл)
3. Пэт Дауни (АНУ)
3. Карлос Мендес (Колумби)
97 кг
1. Кайл Снайдер (АНУ)
2. Хосе Роберти (Венесуэл)
3. Луис Перес Соса (Доминикан)
3. Рейнерис Салас Перес (Куба)
125 кг
1. Ник Гваздовский (АНУ)
2. Оскар Пино (Куба)
3. Луис Урбанеха (Венесуэл)
3. Кори Жарвис (Канада
Сэтгэгдэл ( 0 )