Орос, Хятадыг дүүжин замаар холбоно

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

Хоёр жилийн дараа Амур мөрөн дээр баригдах дүүжин гүүр Орос, Хятад хоёр улсыг холбох болно. Хоёр улсыг холбосон анхны дүүжин зам.

Энэ зам баригдсанаар Благовещенск хотоос Хэйхэд хэдхэн минутын дотор очих боломжтой болох юм. Нэг кабинд 60 хүн суух бөгөөд өдөрт долоон мянган зорчигчид үйлчлэх хүчин чадалтай.  

Дүүжин замын төслийг “Стрелка” компани боловсруулж, загварыг Голландын UNStudio-гийн мэргэжилтнүүд хариуцсан байна.

UNStudio нь Дубайд Al Wasl цамхаг, Генуяд “Понте Пароди” боомт, Лондонгийн Canaletto байшин, Унгарын Дунай мөрөн дээрх гүүрийг урласан шилдэг студи билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top