“Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯ-наас 21 аймагт 100 жижиг, дунд үйлдвэр байгуулах зорилт тавьж, бүх аймгийн Засаг дарга болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай гэрээ байгуулжээ.

Одоогийн байдлаар “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгуулагдах үйлдвэрүүдээс Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд аймгуудад хэрэгжилт сайн байгаа аж. Харин Архангай, Баянхонгор, Булган, Дархан-уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгууд тус хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, эрчимжүүлэх шаардлагатай, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд төлөвлөгдсөн үйлдвэрүүдийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул онцгой анхаарах шаардлагатай байгааг салбарын сайд хэлж байлаа.  

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Цаашид энэхүү хөтөлбөрийн явц, хэрэгжилтийг дүгнэж, үр дүн, хэрэгжилт хангалтгүй байгаа аймгуудын Засаг дарга нар энэ тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа бөгөөд дэд бүтэц, газар, хүний нөөцөөр хангах зэргээр тухайн төслийг дэмжин ажиллах шаардлагатай байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top