В.Путин ОХУ-д сургууль төгссөн монголчуудын хуралд оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлах билээ. Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцох нь тодорхой ч албан ёсны хөтөлбөр тодорхойгүй байгаа.
 


Харин албан бус мэдээллээр В.Путин есдүгээр сарын 3-нд Улаанбаатарт болох хуучин ЗХУ, ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн форумд оролцох гэнэ.

Тус форумыг зохион байгуулж байгаа Уралын холбооны их сургуулийг төгсөгч монголчуудын холбооноос “Форумын гол сэдэв Халхын голын ялалтын баяр. Энэ бол манай хоёр орны хамтын ялалт. Ирээдүй хойч үедээ энэ найрамдал, хамтын ажиллагааг өвлүүлэн үлдээх нь гол зорилго” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
насаа(150.129.143.201) 2019 оны 09 сарын 02

Монгол улсад машины үйлдвэр сансрын техникийн үйлдвэрлэлийн талаар ОХУ-тай хамтран ажиллах сансар судлал сансрын аялал жуулчлал хөгжүүлэх асар их ирээдүй манайд бий. ҮҮнийг ашиглах хэрэгтэй.

0  |  0
ард(212.103.48.99) 2019 оны 09 сарын 02

ирээдүйн харилцаа үйлдвэржилтийн талаар ярилцаач

0  |  0
Гүүд(27.104.129.70) 2019 оны 08 сарын 21

ОХУ-ын ахан дүүс маань үүрд манай улсыг ивээх юмаа

0  |  1
Зочин(220.195.66.55) 2019 оны 08 сарын 21

ИДИТЕ ВЫ ВСЕ К ЧЁРТУ !!!!!

1  |  0
Top