Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 14-22-нд Казахстаны нийслэл Нур-Султан хотын "Барыс Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ тэмцээний олимпын 12 жинд эхний 6 байр эзэлсэн тамирчид “Токио 2020” олимпын эрхээ авах юм.
ОХУ-ын шинжээчид ирэх ДАШТ-ий талаар жин тус бүрд судалгаа хийж, түрүүлэх магадлалтай бөхчүүдийг нэрлэжээ.
ОХУ-аас 61 кг-ын жинд дагестан залуу Магомедрасул Идрисов зодоглоно. Сүүлийн хоёр жил дараалан улсын аварга болоод байгаа Идрисов 2018 онд 23 хүртэлх насны ДАШТ, Европын аваргын тэмцээнд аваргалж, энэ жил Иван Ярыгины тэмцээнд түрүүлсэн. Түүний дэлхийн аварга болох магадлал 40-60 хувь гэж Оросын мэргэжилтнүүд үзжээ.
Оросууд энэ жинд 2013 оноос хойш дэлхийд түрүүлээгүй байгаа. Магомедрасул Идрисов өнгөрсөн жил улсын аварга болсон ч Польшийн “Вацлав Циолковский” тэмцээнд өрсөлдөгч Гажимурад Рашидовт (1:2) ялагдаад шигшээ багт орж чадаагүй.
Харин энэ жил Европын аваргын тэмцээний эхний тойрогт ялагдсан ч өнгөрсөн сард тав ялж, УАШТ-д илт давуу түрүүлээд “Вацлав Циолковский”-д ч гэсэн тэргүүлсэн юм.
Түүний гол өрсөлдөгчөөр орос мэргэжилтнүүд дэлхийн аварга куба бөх Йовлис Бонне, энэ жилийн Европын аварга Армяны Арсен Арутюнян, ДАШТ-ий медальт, хашир гүрж бөх Бека Ломтадзе, дэлхийн аваргын медальт Азербайжаны дагестан легионер Ахмеднаби Гварзатилов, манай Т.Түвшинтулга нарыг нэрлэжээ. Т.Түвшинтулга ОХУ-ын Идрисовтой Польшид хоёр барилдаж, хоёр ялагдсан (0:3; 2:6) байна. Мөн Европын аваргын хоёр медальт турк бөх Режеп Топал, Азийн хошой аварга Ираны Бехнам Эхсанпур нар ч медалийн төлөө өрсөлдөх боломжтой.
Залуучуудын дэлхийн аварга Японы Каики Ямагүчи, “Александр Медведь” нэрэмжит тэмцээний шагналт, 2017 оны Панамерикийн аварга Тайлер Графф, 2014 оны Азийн аварга, нутгийн бөх Расул Калиев нар битүү моринд тооцогдож байна.
Дагестаны чөлөөт бөхийн холбооноос бөх сонирхогчид дунд санал асуулга явуулахад 59,43 хувь нь Идрисовыг дэлхийн аварга болно гэж хариулжээ. Дараа нь Йовлис Бонне (Куба) 20,45, Азербайжаны Ахмеднаби Гварзатилов 6,59 хувь, Гүржийн Бека Ломтадзе 4,9, Армяны Арсен Арутюнян 3,26, Туркийн Режеп Топал 0,75 хувиар орж, бусад бөх гэсэн хариулт 5,43 хувийг эзэлжээ.
UWW холбооны 61 кг-ын жингийн чансаа
1. Йовлис Бонне (Куба) – 76 оноов; 2. Жо Колон (АНУ) – 53; 3. Гажимурад Рашидов (ОХУ) – 40; 4. Рахул Овар (Энэтхэг) – 39; 5. Бека Ломтадзе (Гүрж) – 38; 6. Мохаммадбагер Яхкеши (Иран) – 34; Николай Охлопков (Румын) – 28; 8. Т.Түвшинтулга (Монгол) – 25; 9. Мунир Режеп Акташ (Турк) – 22; 10. Бехнам Эхсанпур (Иран) – 20.
Сүүлийн 10 жилийн олимп, ДАШТ-ий дүн 61 кг (60 кг)
ДАШТ-2018. Будапешт. 1. Йовлис Бонне (Куба); 2. Гажимурад Рашидов (ОХУ); 3. Жо Колон (АНУ); 3. Т.Түвшинтулга (Монгол); 5. Мохаммадбахер Яхкеши (Иран); 5. Бека Ломтадзе (Гүрж); 7. Казүя Коянаги (Япон); 8. Сонба Гонгане (Энэтхэг); 9. Иван Билейчук (Украин); 10. Парвиз Ибрагимов (Азербайжан).
ДАШТ-2017. Парис. 1. Гажи Алиев (Азербайжан); 2. Гажимурад Рашидов (ОХУ); 3. Владимир Хинчегашвили (Гүрж); 3. Йовлис Бонне (Куба); 5. Чингисхан Эрдоган (Турк); 5. Риния Накамүра (Япон); 7. Даулет Ниязбеков (Казахстан); 8. Иван Гуйдя (Румын); 9. Микола Болотняк (Словак); 10. Иван Билейчук (Украин).
ДАШТ-2016. Будапешт. 1. Логан Стибер (АНУ); 2. Бека Ломтадзе (Гүрж); 3. Ахмед Чакаев (ОХУ); 3. Ахмеднаби Гварзатилов (Азербайжан); 5. Бехнам Эхсанпур (Иран); 5. Юрий Семакин (Франц); 7. Андрей Перепелица (Молдав); 8. Темурждон Усмонохунов (Узбекистан); 9. Баджранг (Энэтхэг); 10. Георгий Колиев (Беларусь).
ДАШТ-2015. Лас-Вегас. 1. Гажи Алиев (Азербайжан); 2. Б.Номин (Монгол); 3. Василий Шуптар (Украин); 3. Владимир Дубов (Болгар); 5. Баджранг (Энэтхэг); 5. Масакацү Камои (Япон); 7. Бека Ломтадзе (Гүрж); 8. Мунир Реджеп Акташ (Турк); 9. Володя Франгулян (Армян); 10. Жай Хонг Янг (БНСУ).
ДАШТ-2014. Ташкент. 1. Гажи Алиев (Азербайжан); 2. Масуд Эсмаильпур (Иран); 3. Йовлис Бонне (Куба), Э.Ням-Очир (Монгол); 5. Андрей Перепелица (Молдав); 5. Нурислам Санаев (Казахстан); 7. Владимир Дубов (Болгар); 8. Кшиштоф Бьянковский (Польш); 9. Александр Богомоев (ОХУ); 10. Жеймс Кеннеди (АНУ).
ДАШТ-2013. Будапешт. 1. Бекхан Гойгереев (ОХУ); 2. Владимир Дубов (Болгар); 3. Баджранг Кумар (Энэтхэг); 3. Масуд Эсмаильпур (Иран); 5. Э.Ням-Очир (Монгол); 5. Артур Аракелян (Армян); 7. Франклин Гомес (Пуэрто-Рико); 8. Рис Хамфри (АНУ); 9. Иван Гуйдя (Румын); 10. Владимир Хинчегашвили (Гүрж).
Олимпын наадам-2012. Лондон. 1. Тогрул Аскеров (Азербайжан); 2. Бесик Кудухов (ОХУ); 3. Колман Скотт (АНУ); 3. Йогешвар Датт (Энэтхэг); 5. Кеничи Юмото (Япон); 5. Ри Йонг Мен (Хойд Солонгос); 7. Масуд Эсмаэльпур (Иран); 8. Хасан Ибрагим Мадани (Египет); 9. Малхаз Заркуа (Гүрж); 10. Тим Шлейхер (Герман).
ДАШТ-2011. Истамбул. 1. Бесик Кудухов (ОХУ); 2. Франклин Гомес (Пуэрто-Рико); 3. Кеничи Юмото (Япон); 3. Даурен Жумагазиев (Казахстан); 5.Дидье Паис (Франц); 5. Малхаз Заркуа (Гүрж); 7. Алехандро Вальдес Тобьер (Куба); 8. Зелимхан Гусейнов (Азербайжан); 9. Рис Хамфри (АНУ); 10. Ризван Гаджиев (Беларусь).
ДАШТ-2010. Москва. 1. Бесик Кудухов (ОХУ); 2. Василий Федоришин (Украин); 3. Морад Мохаммади (Иран); 3. Зелимхан Гусейнов (Азербайжан); 5. Улан Надырбека уулу (Киргиз); 5. Эрсин Четин (Турк); 7. Алехандро Вальдес (Куба); 8. Сан Чул Ли (БНСУ); 9. Малхаз Курдиани (Гүрж); 10. Артур Аракелян (Армян).
ДАШТ-2009. Хернинг, Дани. 1. Бесик Кудухов (ОХУ); 2. Зелимхан Гусейнов (Азербайжан); 3. Дильшод Мансуров (Узбекистан); 3. Василий Федоришин (Украин); 5. Шого Маэда (Япон); 5. Сайед Ахмад Мохаммади (Иран); 7. Артур Аракелян (Армян); 8. Майкл Перес Гонсалес (Куба); 9. Базар Базаргуруев (Киргиз); 10. Анатолий Гуйдя (Болгар).
Сэтгэгдэл ( 0 )