Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирэх сарын 14-нд Казахстаны Нурсултанд эхлэх чөлөөт бөхийн ДАШТ-д хэсэг толгойлох чансаа өндөр бөхчүүдийн нэрсийг зарлалаа. Нийт 10 жинд дөрвөн бөх хэсэг толгойлох бөгөөд 1-т бичигдсэн нь 4-т бичигдсэн бөхтэй нэг талд орж байгаа юм.
Манай бөхчүүдээс 97 кг-д Ө.Батзул ганцаараа хэсэг тэргүүлэх бөхчүүдийн тоонд багтсан. Ялаад явж байхад ОХУ-ын Абдулрашид Садулаевтай таарах магадлал өндөр. Энэ жинд АНУ-ын Кайл Снайдер чансааг тэргүүлж, Садулаевтай финалаас өмнө таарахгүй болжээ.
Хэсэг тэргүүлэгчид дунд Америкийн таван бөх орсон нь ДАШТ-д оролцогч орнуудаас хамгийн олон бөхтэйд тооцогдож байна.
57 кг
1. Сулейман Атли (Турк)
2. Завур Угуев (ОХУ)
3. Юүки Такахаши (Япон)
4. Нурислам Санаев (Казахстан)
61 кг
1. Йовлис Бонне (Куба)
2. Рахул Овар (Энэтхэг)
3. Бека Ломтадзе (Гүрж)
4. Бехнам Эхсанпур (Иран)
65 кг
1. Бажранг Пуния (Энэтхэг)
2. Такүто Отогүро (Япон)
3. Селахаттин Кличсалайан (Турк)
4. Саитбек Окасов (Казахстан)
70 кг
1. Адам Батыров (Бахрейн)
2. Нуркожа Кайпанов (Казахстан)
3. Юнес Эмами (Иран)
4. Дэвид Сафарян (Армен)
74 кг
1. Франк Чамизо (Итали)
2. Жордан Барроуз (АНУ)
3. Заурбек Сидаков (ОХУ)
4. Автандил Кенчадзе (Гүрж)
79 кг
1. Кайл Дейк (АНУ)
2. Жабраил Гасанов (Азербайжан)
3. Мухамет Котаноглу (Турк)
4. Бехнам Теймури (Иран)
86 кг
1. Фатих Эрдин (Турк)
2. Борис Макоев (Словак)
3. Хасан Яздани (Иран)
4. Дипак Пуния (Энэтхэг)
92 кг
1. Жейден Кокс (АНУ)
2. Алиреза Карими (Иран)
3. Иван Янковский (Беларусь)
4. Иракли Мцитури (Гүрж)
97 кг
1. Кайл Снайдер (АНУ)
2. Абдулрашид Садулаев (ОХУ)
3. Ө.Батзул (Монгол)
4. Абрахам Коньендо Руано (Куба)
125 кг
1. Гено Петриашвили (Гүрж)
2. Денг Живей (Хятад)
3.Таха Акгуль (Турк)
4. Ник Гваздовский (АНУ)
Сэтгэгдэл ( 0 )