Номд дурлагсдын хамгийн ТОМ ХҮЛЭЭЛТ “Үндэсний номын баяр”

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Ном унших соёлыг түгээх нь нийгмийг соён гэгээрүүлэх хамгийн том ажил юм. Үндэсний номын баярыг жил бүр тогтмол зохион байгуулж хэвших нь номын үнэ цэнийг улам өсгөж буй явдал. 

13 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж буй Үндэсний номын баярыг нийслэлчүүд  хавар, намрын улиралд хоёр өдрийн турш тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл 26 дахь удаагийн намрын Үндэсний номын баярыг ирэх есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулахаар болсон байна.

Үндэсний номын баяраар 100 гаруй асарт хэвлэлийн нийт аймаг, нийслэлийн номын сан, хэвлэн нийтлэгч, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагч, уншигчид ном унших, номын соёлыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх чин зорилготой хүн бүхний цуглан уран зохиол, танин мэдэхүй, гоо зүйн соёлыг түгээхээр нэгдэх нь тогтмол болжээ.

Номын баярын үеэр шинэ, хуучин номын хямдралтай худалдаанаас гадна олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Нийслэлчүүд тэр дундаа номд шимтэн, дурлагчдын хүсэн хүлээсэн өдөр айсуй.



ЭНЭ НАМРЫН НОМЫН БАЯРЫН ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 ОХУ-аас залуу зохиолч, уран бүтээлчид Үндэсний номын баярт оролцоно.

 Дэлхийн шилдэгт тооцогддог ОХУ-ын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төлөөлөл хүрэлцэн ирж ОХУ-д утга зохиолын мэргэжлээр суралцах талаар мэдээлэл өгнө.

 Шинэ уран бүтээлчдийг с урталчлан таниулах тусгай хөтөлбөр хэрэгжинэ.

 Зохиолч, яруу найрагчдын чөлөөт уулзалт, уншлага болно.

 Орчуулгын болоод дотоодын шинэ номын нээлтийг зохион байгуулна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top