Чемодантай хувцаснаас өөр зүйлгүй, амьдралаа хамтдаа босгох мөрөөдөлтэй залуу, халуухан явсан хосууд 10, 20 жилийн дараа тус тусын амьдралаа хөөж буй тохиолдол нийгэмд цөөнгүй л байдаг. Мөнгөгүй, мэдлэггүй, нэр алдаргүй байсан эрчүүд эрх мэдэл, хөрөнгө мөнгө, алдар хүндэд хүрсэн хойноо эхнэрээ солих үзэгдэл олон болжээ. Тухайлбал, Монгол Улсын Ардын жүжигчин хоёр эрхэм гэр бүлээ цуцлуулж, хөрөнгөө булаацалдсан дуулиан өнгөрсөн хаврын урт өдрүүдэд олны хэл амны бай болж байлаа. Урлаг спорт, улс, төр бизнесийн салбарын эрчүүд гэр бүлээсээ салж, хоёр дахь амьдралаа зохиож буй тохиолдол олон байна. Спортынхноос гэхэд, Мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд Монголоос цахиур хагалсан эрхэм, Монгол Улсын үндэсний бөхийн аварга хожмоо парламентад суугаа их хурлын гишүүн гээд эхнэрээ сольсон эрчүүд цөөнгүй бий.
Улс төр, бизнесийн салбарынхнаас бол тоймоо алдсан даа. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хэд хэдэн эрхэм эхнэрээ сольж, залуу бүсгүйчүүдээр цайгаа чануулж буй. Одоогийн парламентад ч эхнэрээ сольж, залуужуулсан эрхмүүд хэд хэд бий. Олон нийтэд мэдэгдэж буй нь цөөн болохоос мэдэгдэж өнгөрөөгүй олон олон жишээ бий биз ээ. Нэр алдраа бодоод ч тэрүү манай бүсгүйчүүд төдийлөн олон нийтэд зарлаад байдаггүй. Нөгөөтэйгүүр эрчүүд эхнэртээ орон сууц, автомашин зэргийг өгөөд “амыг нь таглаж” орхидог гэх. Олны танил эрхмүүд ямар учраас юунаас болж өрх тусгаарлаж байгаа нь таах аргагүй. Олон шалтгаан нөхцөл байгаа байх. Гэхдээ амжилтад хүрсэн, алдар хүндтэй болсон эрхмүүд ард түмэнд илүү үлгэр жишээ байх ёстой. Авьяас чадвар, ухаан мэдлэгээрээ хүндлэгдсэн эрхмүүдээс залуус үлгэр дуурайлал авна. Гэвч амьдралаа хамтдаа босгож, амжилтад хамтдаа хүрсэн хойноо эхнэрээ орхидог эрчүүдээс юу суралцах вэ. Баяжихаараа, нэр алдарт хүрсэн хойноо эхнэрээ сольдог нь Монгол эрчүүдийн ноён нуруу муудсаных уу.
Сэтгэгдэл ( 23 )
Юу ч үгүй хоосон өлөн зовж явсан хүн жоохон мөнгөний бараа харахаараа эхнэрээ сольдог юм бна лээ. Спортынхонг хар. Сэрдамба яалаа олимпоос медаль авчихаад эхнэр иөрсөн гээд л нялх биетэй эхнэрээ харуулаад л бсан. Дараа нь эхнэрээ сольсон бсан. Мэдээж өөрийг нь амжилтанд хүргэх гэж зовсон л бүсгүй бгаа даа. Араас нь жудогийн Цогтбаатарыг хар. Олимпийн медаль авлаа хүүтэй боллоо гээд бсан яав, одоо шал өөр хүүхэнтэй үнсэлдээд л олон нийтийн сүлжээгээр цацаад л байх юм. Ярьсан шигээ байдаггүй хөгийн гарууд юм даа.
Ter zaluu ehneruud geed baigaa zailuul heden togrogond chotgortej ch hamaagui nohtsohod belen bolson huuhnuudijg yamar ehner geh ve de. Hogshrohoor n ur huuhedtej n ed horongijn heruul hijgeed hun toogdohgui avgaj nar boloh biz
Zaluu ehner avaad uursduu ugaasaa udaan jargahgui sh de.uvgun bolood uuruu hayagdaad hen ch bish bolno.uhehde utgun shingenteige hutgaldaad uhne.nugel nudeeree ...
Ene bol yaltachguu medrel muutai melen hoilog tarhindaa bish tomsgondoo tsaihragdsan gergvv yumnuud ter hogshin yumnuutai zawaarch ywad 18.20ohind bol zvger zl tsag hugtsa bvh yum oorchlgdood irheer buur zvil hiisen gedgee medneee yahuu zawaarsan yum
ehneree solidog erguu garuud
Haha yavj l baig l dee, zaluu huuhnuud shimeldegiig ni shimj hugshin arhag huuchtai bolson hugshchuudiig asraad, shim shuusiig ni shimsen anhni ehneruud ni bie setgel amarch avag l dee, nasaaraa l toigloj yadraa biz, saihan ur huuhduud ni bhad ter shar semjilsen hooson tolgoinuudaar yadgin.
Karaaj zukheed yakh ve naaduul chini khunii orchlond amidarch baigaa um chini burkhan ooroo gesgeedeg um.Emegtei khuniig gomdookh muu shuu khunii nas bogino shuu otlood irkhed khen ni ch tuuniig kharakhaa bolij gesgeel uzdeg um bilee shuu erchuud mini araa bodotsgooj amidraarai chi munkh bish shuu zaluu nas khuramkhan khugatsaand ongordog um
чам шиг ганц авгайгаа ч гангалж чадахгүй өлөн сэтгүүлч бидэнд битгий атаарх хаха
Соц, нийгэмд ард түмний түшээ хүмүүс хамгийн хариуцлага өндөр байсан.Гэр бүлийн асуудал гаргавал тэр хүний бүх амжилт талаар болдог байсан өнөөдөр бүгд эсрэгээр хамгийн,хамгийн хүмүүс төрд гарч данхалзах болжээ.Ичих булчирхай бас үгүй болсон бололтой.
Эхнэрүүд нь ч бас сольж л байгаа шдэ. Яагаад болдоггүй юм.
unen enheree solidog muu ulger durial niigemd gazar abaad bn, er huni ner hund bhgui bolj baina shu.
Залуу сайхан байхдаа 2-лаа зүтгэж олсон амьдралаа нурааж нэгнээ шархлуулж мөнгөтэй болонгуутаа дан ганц өөрийн жаргалаа хөөгөөд явна гэдэг арчаагүй хүйтэн сэтгэлтэй эрийн шинж.. Тийм эрийг хажуудаа байлгаж зовж байхаар явуулчаад мартах гэж зовсон нь дээр. Цаг хугацаа өнгрөхийн эрхэнд муу эрийг мартдаг юм дөө. Нэг л мэдхэд тэр хүнгүйгээр аз жаргалтай болчихсон явж байдгийн тэдэнтэй зууралдаж алтан цагаа дэмий бүү үрээрэй харин тэр цагаа өөртөө зориул, эхэндээ мэдээж маш хэцүү байх болно хэсэг хугацааны дараа тийм новштой нэг насыг барах замыг сонгоогүй дээ баярлах болно бүсгүй минь...
Эхнэрийнхээ залуу насыг ашиглаж амжилтанд хүрчихээд ичих булчирхайгүй эрчүүд их олон болжээ. Эхнэр хүн насны ханиа гээл хамаг л байдгаа зориулж тэр хүнийг эр хүн шиг эр хүн болгож байхад эргээд барьж байгаа үйлдэл нь үнэхээр гутармаар болж дээ Хүний залуу насыг зарж байж мөнгөтэй болчихоод залуу эхнэр аваад явчихдаг эрчүүдийг тайган болговол таарна Тийм хууль байдаг болоосой
Яахав тэжээж чадаж байвал 2-3авгайгаа авагдээ.Харин анхныхаа ханийг хоосон хаяхгүй байлгүй.тэгээд ч хүйсийн харьцаа эмэгтэйчүүд нь олон болоод гадныхантай суугаад байдаг юм бишүү.
АА БА БАА
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Яагаад нэрээр нь бичээд ичээч гэж хэлэхгуй байгаан бэ? Ичээч!!!!
Хумсаа нуусан муур шиг дотор бодлоо нуусан муу санаатай гарууд тэгдэг гэсэн . Хэрвээ амжилтанд хүрээгүй бол хэзээ ч эхнэрээсээ салдаггүй гэсэн шүү
А.Сүхбат 9 эхнэрийн 10 хүүхэдтэй алдарт эцэг. Хүүхэнд нугасгүй хүмүүсийн жагсаалтыг С.Баяр, Ө.Энхтүвшин, Нямдорж, Оюун-Эрдэнэ, Батзандан, Гантулга, Мурат, Номтойбаяр, Содбилэг, Улаан, Хүрэлбаатар, Л.Энхболд гээд хөвөрнө дөө.
Noen nuruu dutah daa bish. gadniihniig duuraij bgaa ni ter. Yalanguya kino oddiig. Zarim neg ni mongondoo erddeg baih l daa. Zaluu ehnerees halamj geheesee iluu ooroo halamj nehej zovoono doo. Mongo l iim bdald hurgej bgaa sh dee. Zaluu ohid bie zovoohgui l amidarch baival geed l mongond ni bolood l suuj bgaa.
tedneer yah ve, ihenh n ovchinii uur bolson baidgiin. yabj l baig
Хогийн шаарнууд ордноор дүүрэн