Казахстаны Нур-Султанд болох чөлөөт бөхийн ДАШТ эхлэхэд аравхан хоног үлдээд байна. Тус тэмцээнд бэлтгэж байсан Ираны шигшээ баг гэмтлийн улмаас хоёр шилдэг бөхөө алджээ.
Дэлхийн хошой аварга Резы Яздани (97 кг), хүнд жингийн Парвиз Хади нар гэмтэл авч, ТАШИ-д оролцох боломжгүй болсон байна. Тэднийг шигшээ багийн сонгон шалгаралтад ялагдсан Али Шабани, Ядоллах Мохеби нар орлоно. Али Шабани энэ жил “Яшар Догу” тэмцээний финалд шалгарч, АНУ-ын Кайл Снайдерт (1:2) ялагдсан. Мөн Азийн аварга болсон. Өнгөрсөн жил 23 хүртэлх насны ДАШТ-д хүрэл медаль хүртсэн бөх.
Бусад жинд Ираныг Реза Атри (57 кг), Бехнам Эхсанпур (61 кг), Амир Яздани (65 кг), Юнес Эмами (70 кг), Реза Афзали (74 кг), Бахман Теймури (79 кг), Хасан Яздани (86 кг), Алиреза Карими (92 кг) нар төлөөлнө.
Сэтгэгдэл ( 3 )
Ene erguu setguulch yumaa garchigiin unshaal ee chawaas gej bodlooshdee hamt yawj bgaad awaart ortsiin bh ntr geel
Maani unshij blaashdee
ee bazarvaani gej burhan bolson yum baih gej bodloo shuu garchig marchigaa gamshiggui oghod yaadiin