ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг авлигын хэргээр саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын дарга Ч.Алтанхуягийг өчигдөр орой (2019.09.09) Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлжээ. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байна.

Шалгалтын явцад дээрх хэрэгт төрийн өндөр албан тушаалтан холбоотой байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул өчигдөр орой 00:00 цагийн орчимд түүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа гэв.

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашдаг байсан бөгөөд УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байгаад 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hudlaa(98.253.30.34) 2019 оны 09 сарын 10

5 say aar torgood l boldog biz dee ugaasaa kkk

0  |  0
ард иргэд(202.9.43.43) 2019 оны 09 сарын 10

эд нарыг шалгаад хэрэгийг илэрүүлээд шүүхд өгөхөөр нэг бол торгоод нэг бол хөөн хэлэлцэх хугацаа гээд явуулна шүүдээ????? манай дарга нар шүүхээ үнэхээр засаж чадахгүй бнадаа??? шүүхийн цалинг хасаач ээ????

1  |  0
zochin(122.201.23.226) 2019 оны 09 сарын 10

tuslah bsan hurgan darga nariin avilgalin herguud tegeshiigeed daragdchihaad bh uym,ah nar tuslaad bdag uym blgui dee

1  |  0
zochin(122.201.23.226) 2019 оны 09 сарын 10

tuslah bsan hurgan darga nariin avilgalin herguud tegeshiigeed daragdchihaad bh uym,ah nar tuslaad bdag uym blgui dee

1  |  0
Top