АРХАНГАЙ: Бэлчээрийн даац нутгийн 50 орчим хувьд хүрэлцээтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

Архангай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргаж өгчээ.

Архангай аймгийн нутгаар зуншлага 2019 оны наймдугаар сарын 20-ны байдлаар 60 гаруй хувь нь сайн, 40 орчим хувь нь дунд байжээ. Бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нутгийн 50 орчим хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 35 гаруй хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 10 гаруй хувьд нь олон дахин хэтэрсэн байдалтай байна. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 50 орчим хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 50 гаруй хувьд хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top