Чөлөөт бөх: ДАШТ-д зодоглох ОХУ-ын шигшээ баг

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Замболат Тедеев Казахстаны Нур-Султан хотод болох чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлалаа.

Европын наадмын аварга Анзор Хизриев гэмтсэн тул түүнийг ОХУ-ын аварга, 2014 оны Европын аваргын тэмцээний медальт Алан Хугаев орлох боллоо. Багийн ахлагчаар олимпын аварга Абдулрашид Садулаев томилогджээ.

57 кг. Заур Угуев – 2018 оны дэлхийн аварга.

61 кг. Магомедрасул Идрисов.

65 кг. Гажимурад Рашидов – Европын хошой аварга (2016, 2018), ДАШТ-ий медальт (2017, 2018).

70 кг. Давид Баев.

74 кг. Заурбек Сидаков – 2018 оны дэлхийн аварга, 2019 оны Европын наадмын аварга.

79 кг. Гаджи Набиев.

86 кг. Артур Найфонов – 2018 оны Европын аварга.

92 кг. Алихан Жабраилов.

97 кг. Абдулрашид Садулаев – 2016 оны олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга (2014, 2015, 2018), Европын 4 удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019).

125 кг. Алан Хугаев – 2014 оны Европын АШТ-ий медальт.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 53 кг-ын хоёр дахь бөх Екатерина Полещук барилдана. Наталья Воробьева 72 кг-д барилдах боллоо.

50 кг. Екатерина Полещук

53 кг. Стальвира Оршуш – Европын хошой аварга.

55 кг. Ольга Хорошавцева

57 кг. Марина Симонян

59 кг. Любовь Овчарова – 2017 оны Европын аварга.

62 кг. Мария Кузнецова – 2019 оны Европын наадмын хүрэл медальт.

65 кг. Инна Тражукова – Тивийн аваргын медальт.

68 кг. Ханум Велиева – идэрчүүдийн дэлхийн хошой аварга.

72 кг. Наталья Воробьева – 2012 оны олимпын аварга.

76 кг. Екатерина Букина – 2016 оны олимпын хүрэл медальт.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top