Жил бүрийн хавар, намар болдог үндэсний "Номын баяр" ирэх амралтын өдрүүдээр буюу есдүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар болсон.
Хэвлэн нийтлэлч, зохиолч, номын дэлгүүр, хэвлэлийн газрууд хамтран хуучин, ховор ном, номын хямдралтай худалгаагаар баялаг болдог тус үйл ажиллагааг ном уншигч иргэд сайн мэднэ. Тэгвэл ирэх номын баярын өдрүүдээр "Тагтаа" хэвлэлийн газраас "Ид шидийн орон-2" төсөлд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Тодруулбал, "Ид шидийн оронг цонхтой болгоё!" дэд аянг өрнүүлж номын баярын өдрүүдээр "Тагтаа"-гийн асраар зочлонгоо дараах гурван номын аль нэгийг авахад л болох аж.
"Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" номын үндсэн үнэ 15000, хямдарсан үнэ 10500, "Амьдрахуй", "Үл үзэгдэх хотууд" номуудын үндсэн үнэ тус бүр 12000, хямдарсан үнэ тус бүр 9000 байдаг бол бид энэ удаад хямдарсан үнэ тус бүр дээр 1000 төгрөг нэмж борлуулан ид шидийн оронд хандивлах болно. Мөн тус номуудыг худалдан авсан хүн бүрт таньд ид шидийн орны лого бүхий түлхүүрийн оосор бэлэглэн, таны оюундаа хөрөнгө оруулалт хийнгээ сайн үйлсийн аянд оролцсоныг баталгаажуулах болно.
Та бүхэн номын баяраар "Тагтаа"-тай хамт байж, номоор тархи зүрхэндээ гэгээ оруулангаа олон зуун хүүхдийн амьдралд нар тусгах цонхыг "Ид шидийн орон-2"-т бэлэглээрэй.
Сэтгэгдэл ( 0 )