Италийн “Дурлалт хос” араг яс эрэгтэй хүмүүсийнх байжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 15

“Модены дурлалт хос” нэрээр алдаршсан эртний хоёр хүний араг яс эрэгтэй хүмүүсийнх байсныг эрдэмтэд тогтоожээ. Эрдэмтэд шүдний паалангийн уургийн шинжилгээний үр дүнд ийн тогтоосон гэж Scientific Report сэтгүүлд мэдээлжээ.

Эл хосын араг ясыг Италийн Моден хотын оршуулгын газраас археологичдын илрүүлсэн эртний 13 хүний булшнаас олсон байна. Эдгээр олдворууд нь М.Э. 4-6-р зууны үед хамаардаг. Нэг булшинд гар гараа барилцсан хоёр хүний араг ясыг олсон бөгөөд олдвор сайн хадгалагдаж чадаагүй тул эрдэмтэд уламжлалт аргаар хүйсийг нь тогтоож чадаагүй байжээ. Гэсэн хэдий ч сэтгүүлчид энэхүү олдворыг эрэгтэй, эмэгтэй хоёр хос гэж бичиж, “Модены дурлалт хос” гэж нэрийдсэн байна.

Хосын хүйсийг тогтоохын тулд эрдэмтэд амелогенин гэгдэх шүдний паалангийн 90 хувийг бүрдүүлдэг уургийг шинжилсэн байна. Хүний бие махбодын хамгийн хатуу  эд болох энэ эс удаан хадгалагддаг аж. Амелогенин уураг хүний биед хоёр хэлбэрээр оршдог бөгөөд AMELX хэлбэр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст хоёуланд байдаг ч AMELY хэлбэр нь зөвхөн эрчүүдэд байдаг гэнэ. Италийн эрдэмтэд хос хоёр араг ясны шүдний пааланд AMELY хэлбэрийн уургийг илрүүлсэн байна. Шинжилгээний дүнг мөн насны хүмүүсийн араг яс болон орчин үеийн хүний сүүн шүднийхтэй харьцуулжээ. Үүний үр дүнд “дурлалт хос” хоёулаа эрэгтэй хүн байсныг тогтоосон аж.

Археологичдын хэлснээр, урьд өмнө ийм булш нээж байгаагүй хэдий ч гар гараа барилцсан хосуудын араг яс Итали, Грек, Турк, Орос зэрэг улсын газар нутагт олддог ч тэдгээр нь эрэгтэй, эмэгтэй хосынх байдаг аж. Дээрх оршуулгын газрын булшнуудаас олдсон араг яснуудын судлахад цэрэг эрсийн булш байсан гэх дүгнэлтэд хүрсэн бөгөөд “Модены дурлалт хос” дайнд амь үрэгдсэн найзууд байсан байх магадлал өндөр байна гэж эрдэмтэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.124) 2019 оны 09 сарын 16

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0

zochin(66.181.185.48) 2019 оны 09 сарын 15

ARAG YAS GEED BICHCHIKHEJ CHADAKHGUY BOLOR YUMAA

0  |  0
Top