Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд Монголын төдийгүй дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.
Олдворуудаас цухас дурдвал 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт, тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос байгаа юм. Энэ нь дэлхийн археологийн түүхэнд нэн ховор нээлт гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна.
“Умард Монгол” төслийн судалгааны баг нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг 2018, 2019 онд хийгээд байна. Үүний үр дүнд алт, мөнгөн нар, сарны дүрс, бурханы дүрс бүхий алтан эдлэл, алтан ээмэг, бүсний алтан чимэглэл, торгон баринтаг бүхий эд зүйлс, бусад алт, мөнгө, торго, яс, шир, үйсээр хийсэн олдворууд зэрэг 200-гаад үзмэрийг цуглуулан, хамгаалж чаджээ.
Энэхүү шинэ нээлтийн олдворуудыг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал маргааш /2019.08.16/ 11:00 цагаас Монголын Үндэсний музейд болно. Хэвлэлийн бага хурлаар тус шинжлэх ухааны нээлтийг хийсэн эрдэмтэн судлаачид сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Бид энэ талаарх мэдээллийг уншигч танд эргэн хүргэнэ.
Сэтгэгдэл ( 12 )
Ene yu bolood yun sdaanuudta arhileogch nerte hulgaich nar niileed gazar uhaad yvnaa. Bur end tendgu yvj bhiin ene sdaakuudiig barij shalgaachee
unen ym bolu , manaid baidag vaartai adilhan l haragdaad bna
shar tos ni muudaagvi bgadaa.hhe
Өрөм шар тосыг нь нарийн шинжлээсээ, одоныхтой харьцуулаад
Их сонирхолтой нээлт байна.