Археологичид Мексик улс дахь эртний Маяа омгийн Чичен Ица хотын нэгэн туурьны доороос хэдэн зуун ширхэг эд өлгийн зүйл дүүрэн агуйг олж нээжээ.
Археологичдийн тодорхойлсноор энэхүү “гайхамшигт” агуй нь шинжлэх ухааны үнэт баялаг юм гэж Мексикийн археологич Гилермо де Анда хэвлэлийн бага хурал дээр онцолжээ. Эдгээр олдворууд М.Э.Ө. 750 орчим оны үед Юкатаны хойгт чулуугаар бүтээн байгуулсан хосгүй Чичен Ица хотын оршин суугчдын гарал үүсэл, амьдралын хэв маяг, шашин шүтлэгийн талаар илүү ихийг олж мэдэх боломжийг нээж байна.
Агуйг Чичен Ицагийн төвд байрлах Кукулкан пирамидаас хоёр км зайд олсон аж. 24 метрийн гүнд орших тус агуй нарийн хонгилоор холбогдсон олон тасалгаатай гэнэ. Одоогоор археологичид агуйн 460 метрийн гүнд хүрээд байгаа бөгөөд хэр урт гэдэг нь тодорхойгүй байгаа аж.
Олдворуудын дунд хүж асаахад зориулсан долоон ширхэг суурь олдсон бөгөөд эрдэмтэд Маяа омгийнхны борооны бурхан Чаакийн дүрс бүхий эдгээр суурийг бороо оруулахад зориулсан өргөл байх гэж таамаглаж байна. Хүжний суурь М.Э.Ө 700-1000 онд хамаарна гэж үзэж байгаа аж.
Археологч Де Андагийн хэлснээр, нутгийн иргэд энэхүү агуйг 50 гаруй жилийн өмнө нээсэн хэдий ч хүний гар хүрээгүй байна. Чичен Ица хотын оршин суугчид агуйг “бурхдын хэвлий” гэж үздэгтэй холбоотой байх гэж тэрбээр тайлбарлажээ. Маяа омгийн уугуул иргэд тус газрыг шүрэн улаан өнгөтэй хортой могой хамгаалж байдаг хэмээн археологичдийн багт анхааруулсан гэнэ. Археологичид үнэхээр ижил төстэй могой олсон бөгөөд тэрхүү “хамгаалагч” дөрвөн өдрийн турш агуу руу орох замд нь саад хийсэн гэж Де Андаа ярьжээ. Нутгийн хүмүүсийн зөвлөснөөр, эрдэмтэд зургаан цагийн турш ариусгалын зан үйл үйлдэж байж, агуй руу нэвтэрсэн гэнэ.
Де Андагийн баг агуйг үргэлжлүүлэн судлах бөгөөд олдворуудыг өлгий газраас нь зөөвөрлөлгүйгээр, газар дээр нь судлахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Mayagiin gol piramiduud Mongol nertei bdg. Tsetsen Ichee, Tulam, UXmal, Huhuulhan geh met.
sain haihn yum bol mongoliin yum garna shuu daanch manaihaas hun ochihgui yum daa
sain haihn yum bol mongoliin yum garna shuu daanch manaihaas hun ochihgui yum daa