Чөлөөт бөхийн ДАШТ: Б.Болортуяа ялагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17


Өнөөдөр /2019.09.17/ Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ. Эмэгтэйчүүдийн 50, 53 кг-ын олимпын жин, 55, 72 кг-ын олимпын бус жингийн барилдаан боллоо.

Манай дөрвөн бөх өнөөдөр барилдсанаас гурав нь тэмцээнээ дуусгаад байсан. Хамгийн сүүлд барилдсан эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3 ялсан.

Дараа нь шилдэг 16-д  Панамерикийн АШТ-ий хүрэл медальт Америкийн Винчестертэй таарлаа. Гэвч түүнд мөн ялагджээ.

АНУ-ын Винчестер Туркийн Bediha GUN-ийг ялбал дагах барилдаан гарах болно.

Хагас шигшээ

Жакарра Винчестер (АНУ) - Бедиха Гун (Турк)

Нанами Ирие (Япон) - Марина Седнева (Казахстан)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top