Чөлөөт бөхийн ДАШТ: Б.Шоовдор эхний даваагаа авлаа

2019 оны 09 сарын 18

Казахстаны Нур-Султанд болж байгаа бөхийн төрлийн ДАШТ эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаантай. Олимпын 57 кг, 76 кг болон олимпын бус 59, 65 кг-ын барилдаан болж байна.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Б.Шоовдор Румын улсын Катерина Жидачевскаятай барилдлаа.

Эхний үед хөл авч, хоёр оноо авсан манай бөх алдаагүй, нягт сайхан барилдсаар эхний ялалтаа 4-0 оноогоор авлаа. Германы  Сандра Парусжевскитэй барилдана. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top