Казахстаны Нур-Султанд болж байгаа бөхийн төрлийн ДАШТ эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр /2019.09.18/ эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаантай. Олимпын 57 кг, 76 кг болон олимпын бус 59, 65 кг-ын барилдаан болж байна.
Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Б.Шоовдор эхний тойрогт Румын улсын Катерина Жидачевскаятай барилдаж, 4-0 оноогоор ялсан.
Дараагийн өрсөлдөгч нь эхний тойрогт Туркийн бөхийг 6-3 ялсан Германы Сандра Парусжевски байлаа.
Эхний тойрогт урамтай сайхан барилдсан манай бөх энэ удаад ч хийгүй сайхан барилдаж, хоёр дахь даваагаа авлаа. 6-0 ялж байхдаа нэг оноо авсан ч Германы баг челленж шидэн, онооны харьцаа 6-2 болсон. Гэхдээ нэмж, оноо алдсангүй дуусгалаа.
Одоо түүнийг хагас шигшээд Канадын Линда Мораис хүлээж байна.
Сэтгэгдэл ( 0 )