Казахстаны Нур-Султанд болж байгаа бөхийн төрлийн ДАШТ эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд өрсөлдсөн гавьяат тамирчин О.Бурмаа 2018 оны Азийн наадмын аварга Хятадын Киан Жоутай таарсан.
Киан Жоу хөлд орж 2 оноо, мэх хийж түрээд 1 оноо, ард нь гарч 2 оноо авсаар 5:2 харьцаагаар манай бөхийг яллаа. О.Бурмаа барилдааны төгсгөлд 2 оноо авсан ч барсангүй.
Сэтгэгдэл ( 0 )