Чөлөөт бөхийн ДАШТ: С.Цэрэнчимэд дагах барилдаанд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

Казахстаны Нур-Султанд болж байгаа бөхийн төрлийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан С.Цэрэнчимэд эхний тойрогт Японы Риогийн олимпын аварга, 2017, 2018 оны дэлхийн аварга Кавай Рисакод оноогоор цэвэр ялагдсан.

Улмаар манай бөх дагах барилдаанд Эквадорын Лиссетте Антестэй барилдлаа. Антес Пан Gмерикийн нэг алт, гурван хүрэл медальтай.

Торгуулийн 30 секундын оноогоор тэргүүлж эхэлсэн ч Антес торгууль дуусахтай зэрэгцэн хөлд нь орж, 2 оноо авлаа. Дараа нь өөрөө мэх хийгээд хоёр оноо алдаж, хөлд нь орох гээд ардаа лдаж, оноо алдсаар 4-8 барилдаан дуусав. 

Лиссетте Антес дараа нь Молдавын Анастасия Ничитатай барилдана. Ничитаг ялахад Нигерийн Одунао Адэкуороетэй хүрэл медалийн төлөө барилдах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top