Чөлөөт бөхийн ДАШТ: Т.Тулга хоёр давлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр /2019.09.19/ гарлаа.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга Беларусын якут бөх Ньюргун Скрябинтай эхний тойрогт барилдлаа. Түүний хэсэгт Энэтхэгийн Бажранг Пуния, Казахстаны  Даулет Ниязбеков нар байгаа бол нөгөө хэсгийг “Үхлийн хэсэг” гэж нэрлэж болно.

Т.Тулга якут залууг илүүрхэн, торгуулж, оноо авсаар эхний барилдаанаа 5-2 яллаа.

Дараагийн тойрогт Масуд Ниазитай (Нидерланд) таарлаа. Ниази торгуулаад 30 секундээ дуусах гэж байхад хөлд ороход нь дагуулж, мушгиад 4 оноо, дараад цэвэр яллаа.

Дараагийн өрсөлдөгч нь  Казахстаны  Даулет Ниязбеков.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top