“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр /2019.09.19/ гарна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний барилдаанд Мухамад Икромовыг (Тажикистан) 8-6 ялсан.
Дараа нь Науру улсын бөхийг цэвэр ялсан, 2017 оны залуучуудын Азийн аварга Узбекистаны Жахонгирмирзо Туробовыг 6-0 ялсан.
Дараагийн тойрогт өнгөрсөн жилийн дэлхийн аварга, энэ жилийн Европын наадмын хүрэл медальт ОХУ-ын Заур Угуевтай барилдлаа. Уруев эхний барилдаандаа Азербайжаны бөхийг тун маргаантай ялсан.
Эхний үед торгуулиар 1 оноо алдсан манай бөх этүүлээд ардаа алдаж, хоёр оноо нэмж алдсан.
Хоёрдугаар үед хөлд сайхан орж, хоёр оноо авсан ч нэмж оноо авалгүй, дахин хоёр оноо алдаад 2-5 ялагдлаа.
Одоо Угуевийг сайн барилдаасай гэж хүлээх үлдлээ.
Сэтгэгдэл ( 0 )