Чөлөөт бөхийн ДАШТ: Э.Гантуяа хоёр дахь ялалтаа авлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болно. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр /2019.09.19/ гарлаа.
 

Эмэгтэйчүүдийн 62 кг-д Э.Гантуяа ОХУ-ын бөх, энэ жилийн Европын наадмын хүрэл медальт Мария Кузнецоватай таарсан. Мария анх удаа ДАШТ-д оролцож байгаа.

Эхний үед 2-3 ялагдаж байсан ч манай бөх хоёрдугаар үед оноогоо нөхөж, 3-3 яллаа.

1/8-д манай бөх Канадын Aна Паула Гонзалезтай барилдав.

Хүч зарсан барилдаан болсон ч Э.Гантуяа сүүлийн секунд хүртэл ганц онооны зөрүүгээ хамгаалж чадлаа.

2-1 манай бөхийн ялалт.  

Одоо Хойд Солонгосын Jong Sim RIM-тэй барилдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319

0  |  0
Top