“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр /2019.09.19/ гарлаа.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга Беларусын якут бөх Ньюргун Скрябинтай эхний тойрогт барилдаж, 5-2 яллаа. Дараагийн тойрогт Масуд Ниазиг (Нидерланд) цэвэр ялсан.
Т.Тулга хоёр дараалсан ялсан ч Казахстаны Даулет Ниязбековт 2-4 ялагдлаа. Түлхэн, шилдэн, бярдан барилдах казах бөх манай бөхөд мэх хийх зай өгсөнгүй. Барилдаан дуусахад 30 секунд дутуу байхад хөлд ороод оноо болгож чадсангүй. Уг нь ялалтын оноо тэнд л байлаа.
Сэтгэгдэл ( 0 )