“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болно. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр /2019.09.19/ гарлаа.
Эмэгтэйчүүдийн 62 кг-д Э.Гантуяа ОХУ-ын бөх, энэ жилийн Европын наадмын хүрэл медальт Мария Кузнецоватай таарсан. Мария анх удаа ДАШТ-д оролцож байгаа.
Эхний үед 2-3 ялагдаж байсан ч манай бөх хоёрдугаар үед оноогоо нөхөж, 3-3 яллаа.
1/8-д манай бөх Канадын Aна Паула Гонзалезтай барилдаж, 2-1 ялсан.
Дараагийн тойрогт Хойд Солонгосын Рим Жон Симд 5-6 ялагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )