Чөлөөт бөхийн ДАШТ: Эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын жингийн аваргууд

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Казахстаны Нур-Султанд болж байгаа бөхийн төрлийн ДАШТ эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжлэн явагдаж байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн олимпын 57 кг, 76 кг болон олимпын бус 59, 65 кг-ын жингийн аваргууд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 57 кг
 

Японы Рисако Кавай гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Олимпын жин тул “Токио 2020” олимпын эрхийг Япон, Хятад, Нигери, Беларусь, Молдав, Польш улс авлаа.

1.Рисако Каваи (Япон)

2.Нинин Рон (Хятад)

3. Ирина Курочкина (Беларусь), Одунайо Адекуройе (Нигери)

59 кг

Орос тамирчныг ялна гэж байсан ч канад бүсгүй зургаан оноо дараалан алдсаныхаа дараа цэвэр ялж чадлаа. Б.Шоовдорын хүрэл медаль энэ ДАШТ-ий манай багийн хоёр дахь хүрэл медаль байлаа.

1.Линда Мораис (Канад)

2. Любовь Овчарова (ОХУ)

3. Б.Шоовдор (Монгол), Ксингру Пей (Хятад)

65 кг

ОХУ-ын Инна Тражукова анх удаагаа дэлхийн аварга болсон.

1. Инна Тражукова (ОХУ)

2. Ирина Коляденко (Украин)

3. Элис Манолова (Азербайжан), Ксяоян Ван (Хятад)

76 кг

Аделина Грей ДАШТ-ий тав дахь алтан медалиа хүртлээ. Олимпын жин тул “Токио 2020” наадмын эрхийг АНУ, Япон, Эстони, Герман, Хятад, Казахстан улсууд авчээ.

1. Аделин Грэй (АНУ)

2. Хирое Сүзүки (Япон)

3. Алин Роттер Фокен (Герман), Эпп Мяэ (Эстони)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top