“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн финалын барилдаанууд өнөөдөр болно.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д С.Батцэцэг эхний тойрогт Узбекистаны Нилуфар Гадаеватай таарсан. Манай тамирчин 25 секундэд цэвэр яллаа.
Дараагийн тойрогт 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын наадмын аварга Латвийн Анастасия Григорьеватай барилдаж, 6-0 яллаа.
Ингээд Шведийн олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Йенни Франссонтой барилдлаа. Эхэлж оноо авсан манай тамирчин барилдаан дуусах гэж байхад 5-1 оноо тэргүүлж байгаад цаг дуусах үед илт оноогоо хамгаалан зугтсан. Дэвжээнээс гарсаар нэг, хоёр, гурван оноо өглөө. Оноо 5-4 болжээ. Ингээд ялах нь гэж байтал сүүлийн секундэд Йенни манай тамирчны ард гарч, 2 оноо авч, нийлбэр оноо 5-6 Шведийн тамирчин яллаа. Түүнийг оноо авахтай зэрэгцэн, цаг дууссан юм.
С.Батцэцэг өнөөдөр Европын хос хүрэл медальт, Туркийн Бусе Тосун, Францын дэлхийн хос медальт Кумба Ларрок нарын ялсантай дагах барилдаанд барилдана.
Сэтгэгдэл ( 5 )
Цэвэр дасгалжуулагчийн алдаа байна. Оноо хамгаалах гэж байгаа бол зугтах биш дайрах хэрэгтэй. Ер нь хөөрхий настай хүнийг солих болжээ.
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319
ДҮВЧИН ГЭЖ ТӨГЦӨГ БУРУУТАЙ
ДАСГАЛЖУУЛАГЧИД ХЭРЭГ АЛГА !!! ЭНЭ БОЛ ЦЭВЭР ТЭДНИЙ АЖИЛ, ДҮВЧИН ОДОО БОЛИОЧ ЭЭ !!!
ёооооо