ДАШТ: Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга нарын өрсөлдөгчтэй танилц

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Казахстаны Нур-Султанд болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эрэгтэйчүүдийн дөрвөн жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болно.

Олимпын 74, 125 кг, олимпын бус 70, 92 кг-ын жингийн бөхчүүд барилдаж эхэлнэ.

74 кг-д ОУХМ Занданбудын Сумъяабазар эхний тойрогт Кыргызстаны Илгиз Жакыпбековтой барилдана. Илгиз Азийн наадмын шагналт тавдугаар байр эзэлж байсан бөх. Түүнийг ялахад Японы Мао Окүи, Канадын Жасмит Сингх хоёрын ялсантай барилдах юм. Ингээд ОХУ-ын дэлхийн аварга Заурбек Сидаковтой таарах магадлал өндөр. Энэ хэсэгт Америкийн Жордан Барроуз болон Япон, Куба, Иран, Пуэрто-Рико, Узбекистан, Турк, Энэтхэг, Азербайжан зэрэг орны сайн бөхчүүд багтсан бол нөгөө хэсэгт Италийн Чамизо, Гүржийн Автандила Кенчадзе, нутгийн бөх  Кайсанов нар байна.

Дэлхийн чансаа:

1. Франк Чамизо (Итали) – 86 оноо; 2. Жордан Барроуз (АНУ) – 79; 3. Заурбек Сидаков (ОХУ) – 76; 4. Автандил Кенчадзе (Гүрж) – 58; 5. Бекзод Абдурахмонов (Узбекистан) – 41; 6. Азамат Нуриков (Беларусь) – 38; 7. Якуп Гор (Турк) – 38; 8. Данияр Кайсанов (Казахстан) – 34; 9. Амит Жанхар (Энэтхэг) – 28; 10. Тимур Бижоев (ОХУ) – 26.

125 кг-д Доржхандын Хүдэрбулга Азийн аварга Ираны Мохебитэй таарлаа. Түүнийг ялахад дэлхийн хос хүрэл медальт, энэ жилийн Панамерикийн наадмын аварга Америкийн Николоз Гвяздовски хүлээж байна. Хатуу сугалаа таарчээ. Энэ жинд Гено Петриашвили, Таха Акуглуь хоёрын өрсөлдөөн болох болов уу.

Дэлхийн чансаа:

1. Гено Петриашвили (Гүржя) – 88 оноо; 2. Живей Дэнг (Хятад) – 77; 3. Таха Акгуль (Турк) – 64; 4. Ник Гваздовски (АНУ) – 57; 5. Анзор Хизриев (ОХУ) – 50; 6. Даниель Лигети (Унгар) – 48; 7. Сумит (Энэтхэг) – 46; 8. Парвиз Хади (Иран) – 41; 9. Александр Хоцяновский (Украин) – 30; 10. Ядоллах Мохеби (Иран) – 28.

70 кг-ын жинд Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран дэлхийн АШТ, Европын наадмын мөнгөн медальт Польшийн дагестан бөх Магомедмурад Гажиевтай барилдах юм. Манай бөхийн хэсэгт Бахрейны Адам Батиров, Туркийн Явуз, Азербайжаны Мустафаев, Америкийн Грин, Узбекистаны Наврузов нар орсон хэцүү хэсэг.

Дэлхийн чансаа:

1. Магомедрасул Газимагомедов (ОХУ) – 92 оноо; 2. Адам Батыров (Бахрейн) – 40; 3. Нуркожа Кайпанов (Казахстан) – 36; 4. Андрей Квятковский (Украин) – 30; 5. Юнес Эмами (Иран) – 28; 6. Дэвид Сафарян (Армен) – 26; 7. Батыр Боржаков (Туркменистан) – 26; 8. Фарис Лакел (Алжир) – 26; 9. Зураби Якобишвили (Гүрж) – 25; 10. Франклин Марен Кастильо (Куба).

92 кг-ын жинд Баатарын Нямбаяр Японы Такүма Оцүтай таарсан. Энд Америкийн Кокс, Гүржийн Мцитури нар байна.

Дэлхийн чансаа:

1. Жейден Кокс (АНУ) – 92 оноо; 2. Алиреза Карими (Иран) – 59; 3. Магомед Курбанов (ОХУ) – 44; 4. Батырбек Цакулов (ОХУ) – 42; 5. Ацүши Мацүмото (Япон) – 41; 6. Иван Янковский (Беларусь) – 40; 7. Вики (Энэтхэг) – 33; 8. Иракли Мцитури (Гүрж) – 30; 9. Ибрагим Болукбаши (Турк) – 26; 10. Ө.Батзул (Монгол).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top