“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдана.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр Азербайжаны Махир Амираслановтой дагах барилдаанд таарсан. Махир ОХУ-ын Заур Угуевт тун маргаантай ялагдсан бөх. Энэ жилийн Европын наадмын аварга, Европын аваргын хүрэл медальт, 22 настай. Түүнийг ялахад Ираны Реза Атритай мөн барилдана. Ираны бөхийг ялахад хүрэл медалийн төлөө U-23 дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медальт Энэтхэгийн Рави Кумартай барилдана гэсэн хүнд зам хүлээж байна.
Э.Бэхбаяр эхний барилдаанд Мухамад Икромовыг (Тажикистан) 8-6 ялсан.
Дараа нь Узбекистаны Жахонгирмирзо Туробовыг 6-0 ялсан.
Дараагийн тойрогт өнгөрсөн жилийн дэлхийн аварга, энэ жилийн Европын наадмын хүрэл медальт ОХУ-ын Заур Угуевт 2-5 ялагдсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )