Чөлөөт бөхийн ДАШТ: Т.Тулга Тайвань, Германы бөхчүүдийн ялсантай барилдана

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдана.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга Тайваний Чанг, Германы Александр Семисоров хоёрын ялсантай барилдахаар хүлээж байна. Ялахад ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медаль, Ази тивийн хошой аварга Энэтхэгийн Баджранг Пуниятай хүрэл медалийн төлөө барилдана.

Т.Тулга эхлээд Беларусын якут бөх Ньюргун Скрябинтай барилдаж, 5-2 ялсан.
 

Дараагийн тойрогт Масуд Ниазиг (Нидерланд) цэвэр ялсан.

Т.Тулга хоёр дараалсан ялсан ч Казахстаны  Даулет Ниязбековт 2-4 ялагдсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top