Казахстаны Нур-Султанд болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эрэгтэйчүүдийн дөрвөн жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна.
70 кг-ын жинд Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран дэлхийн АШТ, Европын наадмын мөнгөн медальт Польшийн дагестан бөх Магомедмурад Гажиевтай барилдлаа.
Польш бөх хоёр торгуулж, хоёуланд нь 30 секунддээ оноо авч чадаагүй. Манай бөх 2-0 тэргүүлж эхэлсэн. Гэвч манай бөхийг торгосноос хойш байдал өөрчлөгдлөө. Г.Мандахнаран 30 секунд мэх хийгээгүй тул 1 оноо алдаад, дээр нь нэмээд хөлдөө алдлаа. Гажиев хөл авч, дайраад дэвжээнээс гаргахад шүүгч түүнд 2 оноо өгсөн.
Манай баг зарга мэдүүлж, бичлэг үзээд, шүүгч нар польш бөхийн нэг оноог цуцалсан. Онооны харьцаа 2-2 болсон ч сүүлд оноо давсан Гажиев давуу. Цаг дуусахад 23 секунд дутуу. Оноогоо нөхөх гэж дайрсан ч нэмж хоёр оноо алдаад 2-4 ялагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )