“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга дагах барилдаанд Германы Александр Семисоровтой барилдлаа.
Т.Тулга өрсөлдөгчөө юу ч хийлгэсэнгүй. Үнэхээр урамтай, эрчтэй сайхан барилдаж, 8-0 ялалт байгууллаа.
Одоо ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медаль, Ази тивийн хошой аварга Энэтхэгийн Баджранг Пуниятай хүрэл медалийн төлөө барилдана.
Сэтгэгдэл ( 0 )