“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдаж байна.
С.Батцэцэг Францын дэлхийн хос медальт Кумба Ларроктой дагах барилдаанд таарлаа.
Эхлээд хөлдөө алдаж, 2 оноо алдсан ч дараа нь хөл авч ард нь гаран 2 оноо, тэндээсээ ажиллан, эргүүлсээр 2-0, 4-2, 6-2, 8-2, 10-2, 12-2 оноогоор цэвэр яллаа.
С.Батцэцэг Украины Алла Черкасоватай хүрэл медалийн төлөө барилдана. “Токио 2020” наадмын анхны эрх манай улсад ирлээ. Черкасова 2018 оны дэлхийн аварга, 2010 ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга бөх юм.
Сэтгэгдэл ( 2 )
Alt avaach malnuud hurel medal bidend hereggui hog deer haya.
UG NI FINALD GARCH BAYSAN YUM , KHACHIN GULGUR ZAN NI ALCHIKHLAA DAA