Чөлөөт бөхийн ДАШТ: Т.Тулга хүрэл медалийн барилдаанд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн шигшээ барилдаанууд явагдаж байна.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга дагах барилдаанд Германы Александр Семисоровыг 8-0 ялж, олимпын эрхийг хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй хамт авсан.

Түүний хүрэл медалийн төлөөх өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медаль, Ази тивийн хошой аварга Энэтхэгийн Баджранг Пуния байлаа.

Барилдааныг манай бөх тун сайн эхлүүлсэн. Хөлд орж, ард нь гаран хоёр оноо авлаа. Дараа нь баруун сууж, цэвэр дарах дөхөн, дөрвөн оноо авсан.

Харин хоёрдугаар үеийн дундуур хөлдөө алдсанаар хэвтээгээс хамгаалж чадалгүй дараалан зургаан оноо алдлаа. Онооны харьцаа 6-8 болж, цаг дуусах үед нэг оноо авсан ч 7-8 ялагдлаа.

Одоогийн байдлаар манай шигшээ баг гурван хүрэл медальтай, хоёр олимпын эрхтэй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ABCD-korea-gaas(117.111.23.220) 2019 оны 09 сарын 25

Shuudhan helehed ylagdah bol bohod baihl asuudal , gehdee Tulga uneheer saihan barildlaa . Enethegiin od Bajrangiig tenger iveesen bolohoos manai bohoos iluu baij chadaaguiee . Ireh jiliin olimpod Tulgiig medal avna gedegt itgeltei baina . Amjilt husie !

1  |  0
ABCD-korea-gaas(117.111.23.220) 2019 оны 09 сарын 27

Shuudhan helehed ylagdah bol bohod baihl asuudal , gehdee Tulga uneheer saihan barildlaa . Enethegiin od Bajrangiig tenger iveesen bolohoos manai bohoos iluu baij chadaaguiee . Ireh jiliin olimpod Tulgiig medal avna gedegt itgeltei baina . Amjilt husie !

1  |  1
zochid(66.181.185.48) 2019 оны 09 сарын 20

mash sayn barildlaa ,kharamsmaar baylaa, ankh udaa orson gekhed sayn baylaa , amjilt khusie

1  |  0
Top