Казахстаны Нур-Султанд болж байгаа бөхийн төрлийн ДАШТ-ий долоо дахь өдөр эмэгтэй 62 кг, 68 кг, эрэгтэй 57 кг, 65 кг-ын жингүүдийн аваргууд тодорлоо.
Эмэгтэй 62 кг:
Чөлөөт бөхөд олимпын эрхийг тамирчинд биш улсад нь олгодог. Энэ жинд Токиогийн олимпын эрхийг Болгар, Кыргызстан, Япон, Хойд Солонгос, Швед, Унгар авчээ.
1, Айсулуу Тыныбекова (Кыргызстан)
2, Таибе Юсейн (Болгар)
3. Юкако Каваи (Япон), Хенна Йоханссон (Швед)
68 кг:
Энэ жинд олимпын эрхийг Швед, АНУ, Япон, Герман, Монгол, Украин авчээ.
1, Тамира Менса(США)
2, Женни Франссон (Швед)
3, Анна Шелл (Герман), С.Батцэцэг (Монгол)
Эрэгтэй 57 кг:
Чөлөөт бөхөд олимпын эрхийг тамирчинд биш улсад нь олгодог. Энэ жинд Токиогийн олимпын эрхийг ОХУ, Турк, Энэтхэг, Казахстан, Иран, Серби авчээ.
1, Заур Угуев (ОХУ)
2, Сулейман Атли (Турк)
3, Кумар Рави (Энэтхэг), Нурислам Санаев (Казахстан)
65 кг:
Рашидов гурав дахь оролдлогоороо дэлхийн аварга болж чадлаа. Энэ жинд олимпын эрхийг ОХУ, Казахстан, Унгар, Энэтхэг, Япон, Монгол авчээ.
1, Гажимурад Рашидов (ОХУ)
2, Даулет Ниязбеков (Казахстан)
3, Исмаил Мусукаев (Унгар), Бажранг Пуния (Энэтхэг)
Сэтгэгдэл ( 0 )