Чөлөөт бөхийн ДАШТ: Эмэгтэйчүүдийн олимпын эрхийг харахад

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 21

Казахстанд болж байгаа эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ДАШТ-д Токиогийн олимпын эхний зургаан эрх олгосон. Юуны өмнө хэлэхэд энэ ДАШТ Японы эмэгтэйчүүдийн ноёрхлыг ганхуулсан тэмцээн болсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэхдээ нутагтаа болох олимпод баларсанд орвол жилийн өмнө алдаа оноогоо мэдэж авсан нь дээр билээ. ДАШТ-ий медаль болгон олимпын эрх биш. Олимпын жин, олимпын бус жингийн ялгаа бий. Оросын эмэгтэйчүүд таван медаль авсан ч олимпын ганцхан эрхтэй үлдсэн.

Олимпын эрхээ аваагүй бөхчүүд ирэх жил болох тивийн АШТ, эрх олгох тэмцээнээс эрхээ авахыг зорих болно.

Нур-Султанд нэг ч улс бүтэн зургаан эрх авсангүй. Японы шигшээ баг таван эрх авч, 50 кг-ын жинд хоосон хоцорлоо. Хятадын баг дөрвөн эрх, Хойд Солонгос хоёр олимпын эрхтэй тэмцээнээ өндөрлүүлсэн. Нийт 21 орон олимпын эрх авсан бол 2016 оны олимпын аварга Эрика Вейбегийн тэргүүлсэн Канадын баг хоосон нутаг буцсан.

Эмэгтэйчүүдийн төрөлд олимпын эрх авсан орнууд:

Япон (53, 57, 62, 68, 76 кг)

Хятад (50, 53, 57, 76 кг)

Казахстан (50, 76 кг)

Украин (50, 68 кг)

Хойд Солонгос (53, 57 кг)

Польш (53, 57 кг)

Швед (62, 68 кг)

Герман (68, 76 кг)

АНУ (68, 76 кг)

Азербайжан (50 кг)

Румын (50 кг)

ОХУ (50 кг)

Энэтхэг (53 кг)

Грек (53 кг)

Нигери (57 кг)

Молдав (57 кг)

Беларусь (57 кг)

Болгар (62 кг)

Кыргызстан (62 кг)

Унгар (62 кг)

Монгол (68 кг)

Эстони (76 кг)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top