Сэлэнгэ аймгийн Хушаат, Хүдэр, Сант, Шаамар, Жавхлант сумдад ойн хүрэн БААВГАЙ малчин айлын хот руу орж, мал барих, айраг цагааг нь ууж идэх зэрэг тохиолдол 8, 9 дүгээр сард удаа дараа тохиолдлоо. Иймд иргэд та бүхэн намрын улиралд самар жимс түүх, байгалын бусад баялгийг ашиглах, хадлан хадах, тариа хураах зорилгоор хөдөө, орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )