Чөлөөт бөхийн ДАШТ: Өнөөдөр болох медалийн төлөөх барилдаанууд

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 21

Өнөөдөр эрэгтэйчүүдийн олимпын 74, 125 кг, олимпын бус 70, 92 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд болно. Манайхаас бөх байхгүй ч маш сонирхолтой барилдаанууд биднийг хүлээж байна.

74 кг-д бөх сонирхогчдын хүлээж байсан нэг тулаан болж өнгөрсөн. Оросын дэлхийн аварга Заурбек Сидаков АНУ-ын олимпын аварга Жордан Барроузыг сүүлийн секундэд 4-3 яллаа. Сидаков дэлхийн аварга, олимпын медальт Италийн  Франк Чамизотой алтан медалийн төлөө барилдана.

125 кг-д Гүржийн дэлхийн аварга Гено Петриашвили Туркийн олимпын аварга Таха Акгюль нарын супер тулаантай.

74 кг.

Шигшээ барилдаан

Франк Чамизо (Итали) - Заурбек Сидаков (ОХУ)

Хүрэл медалийн төлөө:

Зелимхан Хажиев (Франц) – Швейцарь, БНСУ, Казахстаны бөхчүүдийн ялсантай

Жордан Барроуз (АНУ) – Польш, Мексик, Япон бөхчүүдийн ялсантай

125 кг.

Шигшээ барилдаан

Гено Петриашвили (Гүрж) - Таха Акгюль (Турк)

Хүрэл медалийн төлөө:

Александр Хоцяновский (Украин) -

Zhiwei DENG (Хятад) – Молдавын А.Романов, Узбекистаны Рахимов нарын ялсантай

70 кг.

Шигшээ барилдаан

Давид Баев (ОХУ) - Нуркожа Кайпанов (Казахстан)

Хүрэл медалийн төлөө:

Магомедмурад Гажиев (Польш) – Узбекистан, Беларусь, Гүржийн бөхчүүдийн ялсантай

Юнес Эмами (Иран) – Их Британи, Австралийн бөхчүүдийн ялсантай

92 кг.

Шигшээ барилдаан

Жейден Кокс (АНУ) - Алиреза Каримичарити (Иран)

Хүрэл медалийн төлөө:

Иракли Мцитури (Гүрж) – Казахстан, Алжирын бөхчүүдийн ялсантай:

Алихан Жабраилов (ОХУ) – Украин, Молдавын бөхчүүдийн ялсантай

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top