Чөлөөт бөхийн ДАШТ: О.Үйтүмэн ялалтаа алдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 21

“Нур-Султан 2019” бөхийн төрлийн ДАШТ өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн олимпын 97 кг, 86 кг, олимпын бус 61 кг, 79 кг жингийн барилдаанууд эхэллээ.

86 кг-ын жинд 43 буюу хамгийн олон бөх барилдаж байгаа. Оргодолын Үйтүмэн тэгшитгэх барилдаанд энэ жилийн Европын аваргын мөнгөн медальт Польшийн Збигнев Барановскийтай таарчээ. Аварга биш ч гэсэн хүрэл медалийн тааварт дурдагдсан бөх.

Манай бөх ялсан барилдаанаа алдчихлаа. Тун сайн барилдаж байсан ч цаг дуусахаас өмнөхөн хоёр оноо алдаж, 3-3 ялагдлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top