“Нур-Султан 2019” бөхийн төрлийн ДАШТ өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн олимпын 97 кг, 86 кг, олимпын бус 61 кг, 79 кг жингийн барилдаанууд эхэллээ.
61 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга Японы Кайки Ямагүчитэй таарсан.
Эхний үед хөлдөө алдаад хариу мэх хийж, ард нь гаран хоёр оноо авсан. Японы тал челленж шидэн, бичлэг үзэх боллоо. Гэвч шүүгч нар шүүлтийг зөв гэж үзсэн тул Т.Түвшинтулгад нэмж, нэг оноо өгснөөр 3-0 болсон. Энэ оноо ялалтын оноо болсон юм. Торгуулиар Японы тамирчин нэг оноо авч, цаг дуусах гэж байхад хоёр оноо авах шахсан ч манай бөх амжилттай хамгаалан, ганц оноо алдсанаар Т.Түвшинтулга дэлхийн аваргын эхний барилдаандаа яллаа.
Дараагийн тойрогт Оросын Магомедрасул Идрисовтой барилдана. U-23 дэлхий, Европын аварга бөх.
Сэтгэгдэл ( 0 )