УВС: “Ногоон байгууламж” төсөл хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс БНСУ-ын Пусан хотын "Ябес" компанитай "Ногоон байгууламж" төслийн хүрээнд холбогдох байгууламжийг барих, засварлах, ашиглах ажилд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү ажлын хүрээнд БНСУ-ын "Ябес" компаний захирал, төлөөллүүд болон Пусан хотод суугаа консул Б.Жаргалсайхан нар Увс аймагт ажиллаж, "Ногоон байгууламж" болон Хүлэмжийн төслийг Увс аймагт хэрэгжүүлэх судалгааны ажлын хүрээнд аймгийн удирдлагууд, төлөөлөлтэй уулзан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай талбай, техникийн мэдээлэл ба хүний нөөцийн чиглэлээр харилцан санал солилцлоо. Тус компани энэхүү төслөө эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зэрэг асуудлаар эхний шатны судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Монголчуудын нарийн ногооны хэрэглээ маш ихээр өссөн судалгаа байдаг. Тиймээс өөрсдийн гараар тарьсан гарал үүсэл тодорхой, эрүүл, шинэ бүтээгдэхүүнийг өөрсдийн хэрэглээнд өргөнөөр хэрэглэх боломжийг бий болгох үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байгаагаа төлөөлөгчид онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top